

УБ хотыг утаагаар утаад байгаа хүмүүс яах аргагүй гэр хороололынхон. Яаж утаагүй болгох вэ? гэхээр бүх гэр хороололынхоныг байраар хангая гээд манайхан ярих юм. Гэтэл бараг өдөр болгон хөдөөнөөс шилжин ирж байгаа хүмүүсийг бүгдийг нь байраар хангах уу? 4 уулын хонхортоо шигдээд л байх уу? Ард иргэдийнх сэтгэлгээ нь Metropolis болоод өөрчлөгдчихсөн байдаг. ЗГ-ын сэтгэлгээ нь өнөөдөр маргаашаа яаж аргалах вэ? гашлаад байх шиг байгаан. Эсвэл толгой нь гэж олгой болчихсон хүмүүс суугаад байна уу? За тэр олон юм ярих ч яах вэ? Хэн ч гэсэн шүүмжилж чадна ш дээ. Харин надад ийм нэгэн санаа төрөх юм.
Хэдэн жилийн өмнө богд уулыг урагш туннель гаргаад урагшаа Зуунмод хоттой засмал замаар холбое гэсэн санал гаргаж байсныг санаж байна. Тэгвэл засмал замын оронд төмөр зам тавьчихъя. Ингэвэл УБ-аас Зуунмод 2-ын хооронд цахилгаанаар явдаг иргэний тээврийн вагон (Германаар S-bahn гэдгийн Монголоор яг юу гэдгийг хэлж мэдэхгүй байна л даа.хэхэ) тавьчихвал 7 буудлаас хотын төв орж ажилдаа явах гэж 1 автобусанд жихэлдэж байснаас хамаагүй ашигтай ш дээ. Баригдчихсан цагт хүмүүс Зуунмод руу өөрсдөө нүүгээд эхэлнэ дээ. Ямар ч хүн дажгүй байршилтай газар олж аваад хувийн орон сууц барих хүсэлтэй байдаг биз дээ. Туннель гаргаж, зам тавих нь байр бариснаас хамаагүй хямд дээрээс бусдаас хараат бензин түлш гээд байхгүй байгаль орчинд хэрэгтэй. Энэ нь цаашдаа олон хүнийг ажлын байраар хангана дээр авто машин шиг түгжирнэ гэсэн ойлголт байхгүй ш дээ. Токиод JR гэж ийм үйл ажиллагаа явуулдаг байгуулага байдаг ба орлого ашиг нь овоо их юм шиг санагддаг.
1 comment:
Юуны өмнө муу найздаа ирээдүйд хийчие бүтээе гэсэн санааг нь маш их дэмжиж байнаа. Ийм блог сайт хийснээ хэлэхгүй яасын би хааяа доор нь ч болохноо жоохон юм бичиж нэмэрлэж байя. шинэ сайхан мэдээ мэдээлэл их оруулж байгаарай. Амжилт хүсэе
Post a Comment